СИСТЕМ
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТЭТГЭМЖ

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх: Жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй шимтгэл төлөлт үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй байх. Тэтгэмжийг 4 сарын хугацаанд, ажлын өдрөөр тооцож, сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлсний орлогоос 100 хувь бодож олгоно.

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт: Албан журамын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч хариуцан төлнө. Сайн дурын даатгуулагч эх шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Бусад буюу шимтгэл төлөөгүй эхчүүдийн хувьд шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө.

НИЙТЭЛСЭН : 2020-02-21 12:53:00, Л.Амарсанаа, Улаангом