СИСТЕМ
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ –н дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь 2020.04.01 -ний өдрөөс 2020.10.01 -ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр болсон.

Чөлөөлөгдөх байгууллага, даатгуулагч нь дараах нөхцлийг хангасан байна

1. 2020.03.25 –ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага

2. 2020.03.25 –ны өдрөөс өмнө сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан даатгуулагч

нар нийгмийн даатгалын шимтгэлээс 6 сарын туршид чөлөөлөгдөнө.

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн даатгалын сангаас тусдаа тул ажил олгогч, даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдхгүй.

НИЙТЭЛСЭН : 2020-05-20 09:41:14, Л.Амарсанаа, Улаангом